ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нар Астанад хуралдана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-08 10:14:18

АСТАНА./KAZINFORM/.Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлийн уулзалт өнөөдөр Казахстаны Астана хотноо болно.

ШХАБ-ын Батлан хамгаалахын сайд нар Астанад хэдийн ирсэн гэж Казахстаны БХЯ мэдэгдлээ.

Уг уулзалтын хүрээнд ШХАБ-ын гишүүн улсуудын цэргийн үлээвэр хөгжмийн хамтлагуудын “Энхийн бүрээ” олон улсын гурав дахь удаагийн наадам болох аж.

Мөн ШХАБ-ын гишүүн улсуудын цэргийн найрал хөгжмийн тоглолт өнөө орой 20:00 цагт Астана хот дахь Байтерек хөшөөний ойролцоох талбайд болно.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ