“СНВ-III” гэрээг сунгах тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-04 14:58:51

МОСКВА. /TASS/. Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид бууруулах, хязгаарлах арга хэмжээний талаарх гэрээг /СНВ-III/ ОХУ, АНУ сунгах тухай хэлэлцээр зохих ноот бичиг солилцсоны дараа хүчин төгөлдөр болжээ.


“ОХУ-ын Гадаад хэргийн яам СНВ-III гэрээг хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхэд шаардагдах дотоод журмын тухай ноот бичгийг АНУ-ын Элчин сайдын яамтай харилцан солилцсон. Тийнхүү гэрээ 2026 оны хоёрдугаар сарын 5-ныг хүртэл ямар нэгэн нэмэлт өөрчлөлтгүйгээр хэрэгжих болно” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдав.


“Цөмийн том гүрэн ОХУ, АНУ-ын онцгой үүрэг хариуцлагыг харгалзан ашиг сонирхлын тэнцвэрийг чанд барьж энэ салбарын урьдчилсан ил тод байдлын баталгаа болсон чухал шийдвэрийг гаргалаа” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна. 


Түүнчлэн “СНВ-III” гэрээний цаашдын хувь заяатай холбоотойгоор АНУ-ын эрх баригчидтай ойлголцолд хүрсэн нь зэвсэглэлд хяналт тавих, үл дэлгэрүүлэх механизмыг зогсоох АНУ-ын сүүлийн жилүүдэд давамгайлах болсон хор хөнөөлтэй хандлагыг дарах боломжийг олголоо хэмээн Оросын эрх баригчид үзжээ.  

Холбоотой мэдээ