Цар тахлыг эрсдэл багатай даван туулах цогц хөтөлбөр боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-02-03 20:45:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн цогц хөтөлбөр боловсруулах ажлын багийг Шадар сайдаар ахлуулан байгуулжээ.


Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлэхдээ, “Засгийн газар, УОК цар тахалтай тэмцэх стратегиа боловсруулан ажиллаж байна. Ингэхдээ эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах, мэдээллийн ил тод байдалд тулгуурлан хийх ажлын төлөвлөгөө, шийдвэр, гарах үр дүнг нээлттэй олон нийтэд хүргэх зорилт тавьж байна. Засгийн газраас цар тахлыг эрсдэл багатай даван туулах, эдийн засаг, эрүүл мэндийн цогц хөтөлбөр боловсруулах ажлын баг байгуулсан. Ажлын баг ойрын хугацаанд иргэн, аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжих, ажлын байраа яаж хадгалах, хүүхэд багачуудын сурч боловсруулах орчинг бүрдүүлэх, экспорлогчдоо дэмжих асуудлаа тодорхой төлөвлөнө. Мөн иргэн, аж ахуйн нэгж ямар үүрэг хүлээх, УОК-оос гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлэх дүрэм журам гаргаж, ажил, шийдвэр бүрийг эзэнжүүлэхийг зорьж байна. Үүнийг ойрын өдрүүдэд Засгийн газар, Ерөнхий сайдад танилцуулна” гэлээ.


Холбоотой мэдээ