ШӨХТГ-аас "Монгол Улсад тулгамдсан 76 асуудал”-ыг шийдвэрлэхээр зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-02-03 11:34:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас "Монгол Улсад тулгамдсан 76 асуудал"-ыг УИХ-ын гишүүдтэй хамтран шийдвэрлэх ажлыг эхлүүллээ.


Энэхүү онцолсон 76 ажилд ямар асуудлыг дэвшүүлэн, шийдвэрлүүлэх нь иргэн таны сонголт юм. Энэ долоо хоногийн даваа гараг /2021.02.01/-аас эхлэн “Монгол Улсад тулгамдсан 76 асуудал” санал асуулгыг эхлүүлжээ.


Санал асуулгаас гарсан үр дүнг нэгтгэн, иргэдээс хамгийн олон санал авсан 76 асуудлыг сонгон УИХ-ын гишүүдэд танилцуулах юм. Иргэн та өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ШӨХТГ-т саналаа ирүүлээрэй.


Хүн бүр эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулан, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг үнэн зөв, нээлттэй, ил тод байдлаар ирүүлэхийг  уриалж байна.



Холбоотой мэдээ