Согтууруулах ундаа худалдах цагийн хуваарьт өөрчлөлт оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-02 22:03:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комиссын гишүүд өнөөдөр 90 хувийн ирцтэй хуралдлаа.

Хурлын үеэр зарим компанийн хүсэлтийн дагуу Булган боомтоор дамжуулан жимс, жимсгэнэ тээвэрлэх ажлыг зохион байгуулахаар болов. Мөн архи, согтууруулах ундаа худалдан борлуулах цагийн хуваарьт хязгаарлалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэж, зохих шийдвэр гаргалаа.

Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 10:00-18:00 цагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулна. Ингэхдээ аймгийн Засаг даргын 2020 оны А/322 дугаар захирамжид заасан хугацаанд буюу долоо хоног бүрийн баасан гараг, сар бүрийн 1, 15-ны өдөр хязгаарлан ажиллах шийдвэр гаргаж, мэргэжлийн байгууллагууд хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллахаар болжээ.

Тус шийдвэрийг Ховд аймагт  үйл ажиллагаа явуулж байгаа архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг аж ажуйн нэгж, иргэдээс ирүүлсэн хүсэлтэд үндэслэн гаргасан аж. 



Холбоотой мэдээ