ДЭМБ-ын баг Хубэйн Амьтны өвчин судлалын төвд очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-02-02 17:57:56

УХАНЬ. /NHK/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ коронавирусний гарал үүслийг судалж буй шинжээчдийн баг Хятадын төв нутгийн Хубэй мужийн Амьтны өвчин судлалын төвд өнөөдөр очжээ.


Шинжээчдийн баг Хубэй мужийн нийслэл Ухань хотод нэгдүгээр сарын 14-нд очиж, хоёр долоо хоног тусгаарлагдсаны дараа өргөн хүрээг хамарсан судалгааны ажлаа өнгөрсөн баасан гаргаас эхлүүлсэн юм.


Хятадын Нийгмийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийг Ухань хотын хүнсний зах дээр худалдаалж байсан зэрлэг амьтдаас тархсан байж болзошгүй гэж мэдэгдэж байсан билээ.


Global Times” сонин нэгэн шинжээчийн мэдээлснийг иш татан уламжилснаар, ДЭМБ-ын баг энэ долоо хоногт Уханийн Вирус судлалын хүрээлэнд очих ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа уг хүрээлэнгээс вирус тархсан байж магадгүй гэж мэдээлж байсан удаатай юм. 

Холбоотой мэдээ