Гэмт хэрэгтэй тэмцэх шинэ санал санаачилгыг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-07 18:23:10

Завханд “Гэмт хэрэгтэй тэмцэх ажилд инноваци нэвтрүүлэх нь” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа.

Тодруулбал: гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шинэ санаа, дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэх зорилгоор уг илтгэлийн уралдааныг зохион байгуулж буй юм. Илтгэлийн уралдаанд  цагдаагийн алба хаагчид, эрдэмтэн судлаачид, сонсогч оюутнууд, иргэд оролцох бөгөөд  цаашид илтгэгчдийн судалгаа, дэвшилтэт санаа, санаачлага, дүгнэлтийг хэлэлцүүлэх юм байна. Мөн цагдаагийн байгууллага эдгээр санал санаачилгыг өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд хамтран ажиллах юм. 

Түүнчлэн энэхүү илтгэл уралдааны үр дүн иргэдийн ухамсар, оюун санааны төлөвшил, шинэ түвшинд гаргах гарцыг тодорхойлох, төрийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, хоорондын уялдаа холбоо, тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломжийг тодорхойлох гэх мэт олон талын ач холбогдолтой. Шилдэг илтгэлийн эзэд мөнгөн шагнал гардаж төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр илтгэлийг олон нийтэд сурталчилж эхний гурван байрын илтгэл улсын уралдаанд оролцох юм хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ