Тээврийн хэрэгслийн татвар төлөлт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-31 17:37:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын дугаар нь 1 болон 6-гаар тоогоор төгссөн тээврийн хэрэгслийн эзэмшигч, жолооч нар энэ өдрүүдэд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын болон Авто зам ашигласны төлбөрөө төлөх хуваарьтай. 


Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд, эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний цахим хуудас /www.smartcar.mn/-аар дамжуулан онлайнаар төлөх боломжтой юм. Түүнчлэн АТҮТ-ийн салбар төвүүдэд "Гэрэгэ" системийн киоск автомат машин ашиглан төлж болох нь. Энд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнөөс эхлээд гэрчилгээ нөхөж авах, татвар төлөх, улсын дугаар үрэгдүүлсэн бол мөн авах, тээврийн хэрэгсэл бүртгүүлэх зэргээр автомашин, тээврийн хэрэгсэлтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг авах боломжтой юм. 


Нийслэлийн Засаг даргын 2018 оны нэгдүгээр сарын 4-ний  А/02 тоот захирамжийн дагуу Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж байна.



 

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ