Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг танилцуулах албан бичгээ УИХ-д хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-29 15:39:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах албан бичгээ УИХ-д хүргүүллээ. Уг албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.


Засгийн газрын шинэ гишүүдийн нэрс:


Шадар сайд УИХ-ын гишүүн С.Амарсайхан

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  Н.Уртнасан

Сангийн сайд УИХ-ын гишүүн Б.Жавхлан

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Соёлын сайд Ч.Номин

Эрүүл мэндийн сайд С.Энхболд

Боловсрол, шинжлэх ухааны сайд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан


Засгийн газрын гишүүнээр улиран ажиллах болсон сайд нар:


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар

Батлан хамгаалах яам Г.Сайханбаяр

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх


Засгийн газрын гишүүдийг өнөөдөр УИХ-д албан ёсоор танилцуулж, тангараг өргүүлэх аж.

Холбоотой мэдээ