Төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-29 11:19:50

Төв /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн захиргааны удирдах болон  гүйцэтгэх албан тушаалын сул орон тоонд тусгай шалгалт зарлалаа. 

Тодруулбал, Баяндэлгэр, Баянцагаан, Баянчандмань, Бүрэн, Заамар, Лүн сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаал, Заамар сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалангийн албаны даргад тус тус сонгон шалгаруулалт явуулна. Мөн төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд дараах ажлын байранд тусгай шалгалт зарласан байна. Үүнд:

-Мэргэжлийн хяналтын газрын Хүний нөөц, эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч

-Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Ойжуулалт, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн

-Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Алтанбулаг, Баянжаргалан, Дэлгэрхаан, Өндөрширээт, Сэргэлэн сумын Газрын даамал

-Мал эмнэлгийн газрын Өвчний мэдээ тайлан, цахим бүртгэл, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн

-Боловсрол, соёл, урлагийн газрын Хими биологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, Дүрслэх урлаг, технологийн боловсрол хариуцсан мэргэжилтэн, Хоол тэжээл, хоолны илчлэг болон дотуур байр хариуцсан мэргэжилтэн

-Нийгмийн даатгалын хэлтсийн Алтанбулаг, Аргалант, Батсүмбэр хариуцсан мэргэжилтэн

-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Архуст, Аргалант, Баянцогт, Дэлгэрхаан, Заамар /Хайлааст багт/, Сэргэлэн, Угтаалцайдам, Мөнгөнморьт сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн

-Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн.


Тус сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацаа энэ сарын 28 хүртэл бөгөөд шалгалтыг ирэх сарын 2-ны өдөр авах аж.

 


Холбоотой мэдээ