Мэдээлэлгүйн улмаас эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүд цөөнгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-07 13:56:30
oyuka_hu@yahoo.com

Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах боломжтой ч мэдээлэлгүй улмаас энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүд олон байна гэж Орхон аймгийн Нийгмийн, халамж, үйлчилгээний хэлтсийн дарга хэллээ. Иймд багийн нийгмийн ажилтнуудад энэ төрлийн мэдээллийг иргэдэд тасралтгүй хүргэж байхыг анхааруулав.

Нийгмийн халамжийн сангаас гурван төрлийн тэтгэмжийг тодорхой болзол хангасан хүүхдүүдэд өгдөг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй болон одой, эсвэл тэжээгчээ алдсан хүүхдүүд Халамжийн тэтгэвэрт багтдаг. Хоёрт, байнгын асаргаа шаардлагатай хүүхэд эсвэл бүтэн өнчин хүүхэд өргөж авсан асран хамгаалагчдад нь олгодог нөхцөлт мөнгөн тусламж, гуравт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны зардалд олгодог тусламж, хөнгөлөлт юм. Үүнээс байнгын асаргаанд байдаг хүүхдэд сар бүр 60, асарч буй иргэнд нь 56 мянган төгрөг олгодог. Харин халамжийн тэтгэвэр нь сард 128 мянган төгрөг ажээ. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмж болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг асарч буй иргэнд олгох дэмжлэгийн мөнгөний хэмжээг Засгийн газраас 10 хувиар нэмэхээр болсон. Энэ мэтчилэн Нийгмийн халамжаас олгодог, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах боломжтой ч энэ эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэд тус аймагт цөөнгүй байгаа ажээ.

Ийм энэ төрлийн мэдээллийг байнга түгээх хэрэгтэйг НХҮХ-ийн дарга  Г.Батбаатар хэллээ. Дашрамд дурдахад, Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгодог тэтгэмжийг 400, тэжээгчээ алдсан 670 хүүхэд халамжийн тэтгэвэр авч байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ