Товчоодоор 2574 зорчигч нэвтэрч, 2900 хүн хотоос гарчээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-28 13:36:42

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1296 тээврийн хэрэгслээр 2574 зорчигч хот руу нэвтэрч, 1625 тээврийн хэрэгслээр 2900 зорчигч хотоос гарсан байна.


Нийт 5474 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын 86 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан тухай НЗДТГ-аас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ