Гэрийн ажиглалтын журам зөрчсөн иргэдийг өөрийнх нь зардлаар тусгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-01-27 22:28:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/.  Гэрийн ажиглалтын журам зөрчсөн иргэдийг өөрийнх нь зардлаар тусгаарлах байранд байлгахаар Аймгийн онцгой комиссоос шийдвэрлэв.


Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг 7 хоног өрхийн гишүүдийнх нь хамтаар гэрийн ажиглалтад байлгах бөгөөд Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Багийн засаг дарга нар эргүүлээр явж хяналт тавин ажиллаж байгаа ажээ. Иймд халдвартай бүсээс ирсэн иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг мөрдөж, халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, гэрийн ажиглалтад байх хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй, гэртээ зочин урихгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулав. Хэрвээ иргэд Гамшгаас хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Аймгийн онцгой комиссын шуурхай штабаас онцгойлон анхаарууллаа. 


Холбоотой мэдээ