Нэгдсэн эмнэлэгт ариутгалын ухаалаг хаалга байрлуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-27 17:11:20

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-аас 2021 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгосон. Үүний хүрээнд аймгийн Засаг дарга Д.Золжаргал иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Нэгдсэн эмнэлэгт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 5.5 сая төгрөгөөр ариутгалын ухаалаг хаалга авч байрлуулжээ.

Энэ төхөөрөмж нь иргэдийн халууныг автоматаар хэмждэг бөгөөд амны хаалтгүй болон бохирдсон тохиолдолд “амны хаалтаа зүүнэ үү, бохирдсон байна” гэсэн сануулгыг автомат хариулагчаар хэлдэг үйлдэлтэй юм байна. Мөн ариутгалын уураар иргэдийн хувцсыг халдваргүйжүүлэх аж. 

Холбоотой мэдээ