210 иргэн эдгэрч хяналтаас гарчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-01-25 22:03:28

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт батлагдсан нийт 217 тохиолдол бүрэн эдгэрч, 210 иргэн хяналтаас гарлаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 142 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад долоон иргэн байна. Аймгийн хэмжээнд шинжилгээ авах долоон баг ажиллаж, түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 117, PCR шинжилгээнд 129 иргэнийг хамруулжээ. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 129 хүний сорьц авч, өссөн дүнгээр 32509 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамруулсан байна. Аймгийн хэмжээнд ажиглалтын хоёр байранд 14 иргэн хяналтад байна.

Түүнчлэн “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 10 галт тэрэгний 507 вагоныг шалган нэвтрүүлсэн байна.

Мөн аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын цэг, байршилд цагдаа, онцгой байдал, бусад салбарын нийт 158 албан хаагч, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ