Авлигын эсрэг хуульд тавьсан хоригоор гурав хоногийн завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Авлигын эсрэг хуульд хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах тухай горимын санал хэлэв. Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хориг тавих болсныг УИХ дахь АН-ын бүлгээс нягтлах шаардлагатай гэсэн үндэслэлээ танилцуулав.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн хугацаатай холбогдуулан тайлбар хийж, гурав хоногийн завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.