Ж.Байден хилээр нэвтрэх хязгаарлалтыг дахин тогтооно

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-01-25 13:24:30

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Бразил, Ирланд, Их Британи болон Европын хэд хэдэн оронд зорчсон гадаадын иргэдэд хилээр нэвтрэх хязгаарлалтыг даваа гаргаас дахин тогтооно гэж Цагаан ордны төлөөлөгч "CNN" сувагт мэдээлжээ. 


Мөн Өмнөд Африкт ойрын хугацаанд зорчсон хүмүүсийг оруулан өргөтгөхөөр төлөвлөжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп бүрэн эрхийнхээ сүүлийн өдрүүдэд дээр дурдсан орнуудаас ирэх зорчигчдод тавих хязгаарлалтыг нэгдүгээр сарын 26-наас цуцлах зарлигт гарын үсэг зурсан юм.


Гэсэн хэдий ч Ж.Байдены шилжилтийн баг шинэ засаг захиргаа хязгаарлалтуудыг цуцлахгүй гэж өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм. Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, дэлхий даяар илүү хурдан халдварладаг хувилбарууд тархаж байгаа энэ цаг үед олон улсын зорчих хөдөлгөөнд тогтоосон хязгаарлалтыг цуцлахгүй гэж тэд мэдэгдсэн билээ.  

Холбоотой мэдээ