Захиалгат тээврээр 100 гаруй хүн ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос PCR шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан 100 орчим
хүн өнөөдөр Өвөрхангайд ирлээ.
Нийтийн тээврээр 88, хувийн унаагаар 17 иргэн ирснээс Арвайхээр суманд 68, Есөнзүйл, Уянга, Богд,
Гучин-Ус, Баруунбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Зүүнбаян-Улаан суманд 20
иргэн иржээ. Аймгийн Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн
газар, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг мэргэжлийн
байгууллагуудын албан хаагчид халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, иргэдийг
хүлээн авч байна.
Цар тахлын голомттой
бүс нутгаас ирсэн дээрх иргэд гэрийн тусгаарлалтад 14 хоног байх юм. Улаанбаатараас иргэдээ
татан авах ажил энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.