Их Британид коронавирусний халдварын улмаас 1.3 мянган хүн нас баржээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-22 15:36:45

ЛОНДОН. /TASS/. Их Британид коронавирусний халдварын улмаас өдөрт 1.3 мянга орчим нас барсан тохиолдол бүртгэгджээ.


Сүүлийн 24 цагийн хугацаанд тус улсад халдварын 37.9 мянган тохиолдол илэрсэн байна. 


Лхагва гарагт Их Британид халдварын улмаас нас барсан 1820 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт байсан юм. Их Британид нас барсан нийт 94580 тохиолдол бүртгэгдсэн нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Кембрижийн их сургуулийн тооцоолсноор, халдвар авсан хүний тоо 3.54 саяд хүрээд байгаа хэдий ч бодит байдал дээр энэ тоо гурав дахин илүү байж магадгүй байна. 


Халдварын улмаас нас барсан тохиолдол нэмэгдэж байгаа хэдий ч шинээр халдвар авсан хүний тоо аажмаар буурч байна. Нэгдүгээр сарын 4-нд бүх нийтийн хөл хорио тогтоосноос хойш коронавирусээр халдварласан тохиолдлын тоо буурч байгааг Их Британийн Эрүүл мэндийн алба цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ