Нийслэлийн товчоодоор гурван мянга орчим зорчигч гарчээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-22 12:51:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагт нийт 862  тээврийн хэрэгслээр 2278 зорчигч хот руу нэвтэрч, 1433 тээврийн хэрэгслээр 2796 зорчигч хотоос гарчээ.


Зорчигчид албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилготой байв.


Мэргэжлийн байгууллагууд нийт 957 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн бөгөөд Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 79 ажилтан үүрэг гүйцэтгэж байна.


Хот руу зөвшөөрөлтэй 268 тонн түүхий нүүрс оруулсан, мөн 5 тээврийн хэрэгслээр 83 шуудай сайжруулсан шахмал түлш зөөвөрлөсөн зөрчил илэрчээ.

Холбоотой мэдээ