Ирэх бямба гаригт Улаанбаатар хотоос иргэдээ татан авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс энэ сарын 23-нд Улаанбаатар хотоос иргэдээ татан авна. Тодруулбал, нийтийн тээврийн автобусаар ирэх бямба гаригийн 12.00 цагт “Драгон” авто вокзалаас Орхон аймгийн харьяат иргэдийг тээвэрлэнэ. Үүний тулд Улаанбаатар хотод байгаа Орхон аймгийн харьяат иргэд аймгийн ЗДТГ-ын Erdenet.mn сайтын Онцгой комисс цэсэнд хандаж хувийн мэдээллээ бөглөн, эрүүл мэндийн асуумжид үнэн зөв хариулах юм.
Мөн PCR шинжилгээ заавал өгсөн байх ёстой бөгөөд
шинжилгээний хугацаа 72 цагийн хүчинтэй байхыг анхаарууллаа. Түүнчлэн бага
насны хүүхэдтэйгээ ирэх бол хүүхэд тус бүрийн мэдээллийг заавал уг цэсэнд
бүртгүүлэх аж. Бүртгэлийн цэсний
төгсгөлд байгаа зураг оруулах хэсэгт зорчих иргэн иргэний үнэмлэхний зургаа
хавсаргах ёстой юм. Хүсэлт илгээсний дараа хариу авах цэсээс хэзээ явах болон
зөвшөөрсөн эсэх мэдээллийг аймгийн Онцгой комисоос эргэн мэдээлэх аж. Орон нутагт ирэх иргэдийн бүртгэлийг өнөөдрийн 22.00 цаг хүртэл дээрх цэсэнд бүртгэх ажээ.
Цаашид үе шаттайгаар иргэдээ татан авна гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ.