Спорт заал, усан бассейныг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-21 15:31:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр спорт заал болон усан бассейныг нээж, 01 дүгээр сарын 22-ноос эхлэн үйл ажиллагааг нь хэвийн горимоор явуулахаар боллоо. Ингэхдээ тус газрууд нь зөвхөн 18-аас дээш насныханд үйлчлэх юм.

Өөрөөр хэлбэл спортын секц, дугуйлангууд хичээллэхгүй зөвхөн насанд хүрэгчид зааланд тоглох, усан бассейнд хичээллэх боломжтой. Харин зааланд нэг ээлжинд 12-оос дээш хүн оруулахгүй байж, ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийх, зөвлөмжийг дагаж мөрдүүлэх чиглэлийг өгч, мэргэжлийн байгууллагуудыг тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. 

Холбоотой мэдээ