Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум давуулан биелүүлжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-22 11:55:03

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2020 онд аймгийн төсөвт 21546.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 27017.9 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 131.5 хувиар биелүүлсэн байна.

Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 8494.9 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 13966.4 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 142.6 хувиар  биелүүлжээ.

Төсвийн орлогын төлөвлөгөөг бүх сум 7.6-110.8 хувиар давуулан биелүүлжээ

Аймгийн төсвийн орлогын 48.3 хувийг тусламжийн орлогоор, 29.0 хувийг орлогын албан татвараар, 2.7 хувийг өмчийн татвараар, 12.5 хувийг бусад албан татвараар, 5.2 хувийг татварын бус орлогоор, 2.3 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна.

Холбоотой мэдээ