Ангела Меркель хөл хориог сунгахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-20 09:20:12

БЕРЛИН. /TASS/. Германы эрх баригчид чанга хөл хориогоо хоёрдугаар сарын эхний хагас хүртэл сунгах шийдвэрийг гаргажээ.


Энэ тухай Германы канцлер Ангела Меркель холбооны мужуудын захирагч нартай яриа хэлэлцээ хийсний дүнд мэдэгдсэн байна. 


“Хязгаарлалтыг бид хоёрдугаар сарын 14 хүртэл сунгах ёстой. Халдварын тохиолдлын тоо буурах нь найдвар төрүүлж байгаа ч коронавирусний шинэ хувилбар онцгой аюултай. Иймд хязгаарлалтаа одоогоор зөөлрүүлж болохгүй” гэж тэрбээр хэлжээ.


Түүнчлэн нийтийн тээврийн хэрэгсэл, дэлгүүрээр үйлчлүүлэхдээ амны хаалт эсвэл хорт хийн баг зүүхийг оршин суугчдад зөвлөжээ. Өмнө нь иргэд даавуун амны хаалт зүүх, ам, хамраа ороолтоороо дарах боломжтой байжээ. Гэр бүлийн гишүүн бүрийг өдөрт нэг л хүнтэй уулзахыг зөвшөөрсөн дүрэм журмыг хэвээр үлдээсэн байна. Мөн сургууль, цэцэрлэг хаалттай хэвээр байх аж. 

Холбоотой мэдээ