Ойрын хавьтлыг тусгаарлахад төлбөр авахгүй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-19 11:43:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлах байранд тусгаарлагдсан ойрын хавьтлаас төлбөр авахгүй. Зардлыг улсаас гаргаж байгаа аж.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ, “Ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтлуудыг тусгаарлаж байгаа. Халдварыг цааш алдахгүйн тулд ойрын хавьтал болсон хүмүүсийг 14 хоног тусгаарлана.  Ажиглан тусгаарлах байранд 7 хоног тусгаарлаад 2 удаагийн давтан шинжилгээ сөрөг гарвал гэрт нь 7 хоног тусгаарлах шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Ажиглан тусгаарлах байранд халдварт өвчний халдвар судлалын заалтаар тусгаарлаж халдвар авсан эсэхийг хянаж байгаа учир төлбөр авахгүй” гэв.

Холбоотой мэдээ