Самрын зөвшөөрлийн орлогоос 505.6 сая төгрөг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-01-18 13:09:25

Хэнтий /МОНЦАМЭ/ Өмнөдэлгэр сумын 2021 оны төсөвт самрын зөвшөөрлийн орлогоос 505,6 сая төгрөг, орон нутгийн татварын давсан орлогоос 79 сая төгрөг нэмэгджээ.

 

Өөрөөр хэлбэл сумын татварын орлогын төлөвлөгөө 561 хувиар биелж, 2021 оны төсвийг ИТХ-аар 4361,1 сая төгрөгөөр баталсан байна. Тус сум 2020 онд улсын төсвийн 3,5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр Шинэ соёлын төв, 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2,5 км асфальтан зам, цэцэрлэгт хүрээлэн, Соёлын төвийн хөгжим аппартур, техник тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийг шийдвэрлэжээ. Мөн аймгаас олгосон хөрөнгө оруулалтаар Балдан Бэрээвэн хийдийн тохижилтыг хийж, сумын ОНХС-гийн хөрөнгөөр нэлээд ажлыг өрнүүлсэн түүхэн бүтээн байгуулалтын жил өрнөснийг сумын удирдлага мэдээлэв.

Холбоотой мэдээ