Энгийн автомашиныг эмнэлгийн зориулалтаар тоноглож, үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2021-01-15 17:50:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг Даргын нөөц хөрөнгөөр шийдвэрлэн нийслэлийн Аврах анги 105-д хүлээлгэн өгсөн “Старекс” автомашиныг иж бүрэн тоноглож,  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн болгожээ.


Алба хаагчид тус автомашиныг яаралтай түргэн тусламж үзүүлэх зориулалтаар тоноглосон бөгөөд суурин болон зөөврийн хүчилтөрөгчийн баллон, дамнуурга, эвхэгддэг дамнуурга, зүрхний цахилгаан массажны болон амьсгалын зам чөлөөлөх аппарат, вакум дамнуурга, хяналтын мониторинг, нурууны чиг, яаралтай түргэн тусламжийн иж бүрдлийн цүнх зэргийг байршуулан бэлэн байдлыг хангалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Холбоотой мэдээ