Сирийн армийнхан Ракка хот руу давшиж байна

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-06-05 11:28:36

ДАМАСК. /AP/. “Лалын улс” босогчдын бүлэглэлийн түшиц газруудын нэг болох Сирийн хойд нутгийн Ракка хот руу Сирийн армийнхан давшиж байна.

Их Британид төвтэй “Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, Сирийн цэргүүд болон босогчдын хооронд бямба гарагт ширүүн тулаан өрнөжээ. Оросын агаарын цэргийн хүчнийхэн Сирийн армийнхныг дэмжин босогчдод агаараас цохилт өгч байгаа ажээ.

2014 оны наймдугаар сард Ракка хотын агаарын цэргийн хүчний баазыг босогчид булаан эзэлснээс хойш Сирийн цэргүүд анх удаагаа тус хот руу давшиж байгаа нь энэ юм.

Ажиглагчдын үзэж байгаагаар, Ракка болон тус хотоос баруун зүгт оршдог Иракийн томоохон хот болох Алеппог холбодог гол замыг хаахаар Сирийн армийнхан ажиллагаа явуулж байгаа бололтой.

Сирийн Ракка болон Иракийн Алеппо нь босогчдын хувьд чухал түшиц газар нь юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ