Улаанбаатарт 18-20 хэм дулаан

Лавлагаа
dotood_editor@montsame.mn
2016-06-05 10:47:07

Солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно.

Салхи нутгийн баруун хагаст  баруун хойноос, бусад нутгаар зүүн хойноос  секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  11-16 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохүй.  Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  18-20 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  

Холбоотой мэдээ