Энэ сарын 17-ноос хүйтний эрч суларна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-01-14 12:57:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын төв орчмоор өнөөдөр цас орж  байна.

Аймгийн ХААГ-аас гаргасан өвөлжилтийн цаг үеийн мэдээллээс үзэхэд 14-15-нд нутгийн төв, өмнөд хэсгээр бага зэргийн цас орохоор байгаа аж.

Энэ өвөл Дорноговь аймгийн ихэнх нутгаар 2-3 удаагийн цас орж, нийт нутгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтоод байгаа юм.

Агаарын температур 12-14-нд шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр 16-22 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

Харин 15-16-нд нийт нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 23-28  хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байх бол нэгдүгээр сарын 17-ноос хүйтний эрч сулрах төлөвтэй.

Холбоотой мэдээ