“Snapchat” Д.Трампын хаягийг бүрмөсөн хаана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-01-14 12:33:29

ВАШИНГТОН. /The Verge/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хаягийг бүрмөсөн хаана гэдгээ “Snapchat” нийгмийн сүлжээ лхагва гарагт мэдэгджээ. Ерөнхийлөгчийг дэмжигчид Капитолын байр луу халдсаны дараа “Snapchat” Д.Трампын хаягийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байсан юм.


“Ерөнхийлөгч Трампын хаягийг түр хугацаагаар хааж байгаагаа бид өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Гэвч буруу ташаа мэдээлэл түгээх, хүчирхийлэлд турхирахыг оролдсон түүний үйлдлүүдийг харгалзан үзсэний дүнд хаягийг нь бүрмөсөн хаахаар боллоо” гэж “Snapchat” мэдэгджээ.   


Д.Трамп “Snapchat”-ын дүрэм журмыг олон арван удаа зөрчихийг оролдсон гэж “Snapchat” компани “The Verge” цахим хуудсанд мэдээлжээ. Мөн Ерөнхийлөгчийг дүрэм журмыг зөрчих үйлдэл гаргасан талаарх олон анхааруулгыг түүний багт  илгээжээ. Д.Трампын Snapchat” хаягийг нэгдүгээр сарын 20-ноос бүрмөсөн хаах ажээ.


Twitter” компани өмнө нь “Snapchat”-тай ижил шийдвэрийг гаргасан бол “Facebook” Ерөнхийлөгчийн хаягийг тодорхойгүй хугацаагаа хязгаарлаад байгаа юм. Мөн “Youtube” Д.Трампын сувгийг долоо хоногоор хязгаарласан бөгөөд цаашид сунгаж магадгүй гэдгээ лхагва гарагт мэдэгдсэн билээ. 

Холбоотой мэдээ