Газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх зөвлөмж

Монголын мэдээ | Байгаль орчин
sodonizm@gmail.com
2021-01-12 13:17:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Болзошгүй байгалийн гамшиг, тухайлбал газар хөдлөх үед иргэд өөрсдийгөө хамгаалахын тулд хэрэгжүүлэх, сэрэмжлүүлэг зөвлөгөөг Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр өглөө.


Өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр тэрбээр хэлэхдээ, “2018 онд Улаанбаатар хотын 400 гаруй иргэн түр цугларах талбайд газар хөдлөлтийн үед хариу арга хэмжээ авах дадлага сургууль хийж байсан. Газар хөдлөлтийн үед хамгийн гол нь айж, сандарч болохгүй. Гүйж, үймэрч байгаад амь насаа алдсан тохиолдол цөөнгүй байдаг. Хэрвээ газар хөдлөлт болж, гэрлийн чийдэн савлах, байшин барилга чичирхийлбэл, бат бөх ширээ, орон доогуур орох, эсвэл даацын ханаа дагаж зогсох хэрэгтэй.


Тааз, хана нурлаа гэж бодоход, бат бөх ширээ, орон доогуур орсноор тодорхой хэмжээгээр  хөшүүрэг болж, дарагдахаас сэргийлнэ. Энэ арга хэмжээг олон улсад “Амьдралын гурвалжин” гэж нэрлэдэг. Өөр нэг чухал зөвлөмж хэлэхэд, газар хөдлөлтийн үед гүйж болохгүй. Газар хөдлөлтийн чичирхийлэл дуустал “Амьдралын гурвалжин” арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй. Нойлын өрөө, үүдний өрөө аюул бага байдаг. Харин гал тогооны өрөө хамгийн эрсдэлтэй хэсэгт тооцогддог” гэлээ.


Нийслэлд байдаг 193 түр цугларах талбай



 

Холбоотой мэдээ