Төл бойжилт 73 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-03 21:24:35
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймаг энэ хавар 1 сая 987 мянга 750 толгой хээлтэгчээс 1,5 сая төл хүлээж авахаар төлөвлөснөөс 73.5 хувь нь бойжиж байна. 

 Хүнс хөдөө аж ахуйн газрын мэдээлж буйгаар ингэ 443, гүү 38275, үнээ 6824, эм хонь 843324, эм ямаа 521875 толгой буюу нийт 1 сая 460 мянга 741 хээлтэгчээс 1 сая 443 мянга 765 төл бойжуулж байна.
Одоогийн байдлаар нийт сүргийн  1.6 хувь буюу 75292 толгой зүй бусаар хорогдсноос 4200 орчим нь өвчнөөр хорогджээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ