“Хавдрын айдасгүй амьдралын төлөө” аян эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-03 14:18:00

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа” аяныг хөдөөгийн сумдад зохион байгуулав. Энэ нь тэр бүр аймгийн төвийг зориод ирж чаддаггүй, алслагдан аж төрж буй хүн амд эмнэлэийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ойртуулсан ач холбогдол бүхий үйл ажиллагаа болсон байна.

Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хавдрын өвчлөлийг бууруулахаар 2016 онд аймгийн Эрүүл мэндийн салбарынхан Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж, хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилт тавиад байгаа юм. Энэ зорилтын хүрээнд дээрхи аяныг аймгийн зүүн бүсийн 5 сумын хүн амыг хамруулан ийнхүү зохион байгуулжээ.

Энэ үеэр иргэд ЭХО оношлогоо, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, дотрын нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт 1500 гаруй хүн хамрагдсан байна. Мөн тэдэнд хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, урьдал өвчлөлүүд, түүнээс сэргийлэх арга зам болон хавдрын өвчлөлийн эрт илрүүлгийн  талаар эмч нарын баг сургалт явуулжээ.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ