“Тогтвортой хөгжлийн боловсрол 2” төсөлд дөрвөн сургууль хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-01-09 16:55:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр БШУЯ, БОАЖЯ, Боловсролын Хүрээлэн болон “Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв” ТББ  хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол 2” төсөлд  Орхон аймгийн дөрвөн сургууль хамрагдлаа.

Тодруулбал, тус төслийн хоёр дахь шатны төслийн сонгон шалгаруулалтад  4, 5, 14, 15 дугаар сургууль тэнцэж тус бүр 30 сая төгрөгийн санхүүжилт авахаар болжээ. Төслийн хүрээнд тогтвортой хөгжлийн зорилт, зорилгыг хүүхдүүдэд ойлгуулах, жишиг сургууль болох гэнэ. “Тогтвортой хөгжлийн боловсрол 2” төслийн  зорилго нь иргэн бүрт байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа аж. Иймд байгаль орчинд ээлтэй, сурагч хүүхдүүдийг бэлтгэх тэдний эцэг, эхийг хамруулах, нөлөөлөх мэдлэг, мэдээллийг түгээх юм.  

Холбоотой мэдээ