Улсын аварга малчин өрх, тариаланчид нэр дэвшүүлэхээр 20 орчим хүн материал ирүүлжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-08 19:24:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хурлаар улсын аварга малчин өрх, тариаланч шалгаруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ жилийн тухайд Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт сумдаас Улсын хошой аварга, Улсын аварга малчин өрх, тариаланчид нэр дэвшүүлэхээр нийт 20 орчим хүн материалаа ирүүлсэн байна.

Хурлын хүрээнд эдгээр иргэний материалыг “Улсын аварга малчин, тариаланч шалгаруулах журам”-ын дагуу дахин хянаж, болзол хангаж байгаа эсэхийг бүрэн тодорхойлж ажиллахаар боллоо.

Мөн “Аймгийн аварга малчин өрх, аймгийн хошой аварга малчин өрх шалгаруулах журам” шинэчлэх, 2021 оны аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг тус тус хэлэлцэв.

Ховд аймаг нь 8000 гаруй малчин өрхтэй бөгөөд 3000 орчим газар тариалан эрхлэгч иргэн бий.

Холбоотой мэдээ