Сингапурын Ерөнхий сайд коронавирусний вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-01-08 16:35:37

СИНГАПУР. /TASS/. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун өнөөдөр “Pfizer”, “BioNTech” компаниудын хамтран гарган авсан коронавирусний вакциныг хийлгэжээ.


"Вакцин хийлгэх нь маш чухал бөгөөд үр дүнтэй юм" гэж өдгөө 68 настай улстөрч вакцин хийлгэснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгджээ. “Бид вакцинаа захиалсан. Энд байгаа бүх хүнд, Сингапурын иргэдэд хангалттай хүрэлцэнэ” гэж Ли Сянь Лун нэмж хэлсэн байна.


Сингапур мөн Америкийн “Moderna” болон Хятадын "Sinovac" компаниас вакцин худалдаж авна гэж тус улсын “COVID-19”-ийн халдвартай тэмцэх байгууллага хоорондын бүлгийн дарга нар өмнө нь мэдэгдсэн юм Сингапурын эрх баригчид вакцинжуулалтын хөтөлбөрөө 2020 оны 12 дугаар сарын 30-наас эхлүүлжээ.

Холбоотой мэдээ