Төв аймгийн 25 суманд гадны аймгийн отрын мал өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-07 13:42:56

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт нийт 1381 өрхийн 1145007 толгой мал отроор өвөлжиж байна.

Тодруулбал,  аймаг дотроо 599 өрхийн 485150 толгой мал отроор өвөлжиж байгаа бол аймаг дундын отрын бүс нутгуудад 8 сумын 153 өрхийн 139736 толгой мал, харин сум дундын отрын бүс нутагт 4 сумын 70 өрхийн 50133 толгой мал отроор тус тус өвөлжиж байна.

Мөн Дундговь, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Булган зэрэг аймгийн 398 өрхийн 370861 толгой мал Төв аймгийн 25 суманд отроор өвөлжиж байгаа бол Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Сэлэнгэ, Булган, Дорнод, Дорноговь аймагт Төв аймгийн 17 сумаас 161 өрхийн 99127 толгой мал тус тус отроор өвөлжиж байгаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга М.Дашдулам мэдээллээ.

 

Холбоотой мэдээ