Сураггүй болсон япон хүүг эсэн мэнд олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-06-03 10:59:41

ТОКИО. /NHK/. Японы хойд нутгийн Хоккайдо арлын Шикабэ хотын орчмоос ойд төөрсөн бяцхан хүүг өнөө өглөө олжээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, хүүгийн биеийн байдал харьцангуй сайн байгаа аж.

Энэ хүү бол өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт сураггүй болсон Ямато Таноока мөн болох нь тогтоогдсон байна.

Долоон настай хүүгийн эцэг эх нь түүнийг хашрааж шийтгэхийн тулд уулын замын хажууд орхижээ. Хэсэг хугацааны дараа түүнийг авахаар буцаж ирэхэд хүү алга болсон байжээ.

Хүрэн баавгай ихтэй бөглүүд ойг эрлийн багийнхан, тэдний дотор Японы Өөрийгөө хамгаалах хүчнийхэн долоо хоногийн турш самнасан гэнэ.

Цагдаа нарын хэлснээр, хүүдээ хайхрамжгүй хандсан гэх үндэслэлээр эцэг эхэд нь хариуцлага тооцож магадгүй ажээ.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ