“Grammy”-н шагнал гардуулах ёслолыг хойшлуулжээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-06 09:05:55

НЬЮ-ЙОРК. /Rolling Stone/. Калифорни муж улсад халдварт өвчний нөхцөл байдал хүнд байгаатай холбоотойгоор АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи “Grammy”-н шагнал гардуулах ёслолыг хойшлуулжээ.


Дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналд тооцогддог “Grammy”-н 63 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг нэгдүгээр сарын 31-нд хийхээр төлөвлөж байсан юм. Гэсэн ч халдварт өвчний дэгдэлтийн нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан наадмыг дор хаяж нэг сараар хойшлуулахаар болжээ. Ёслолыг гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа ч яг хэдэнд болох нь тодорхойгүй байна.


Шагналд нэр дэвшигчдийн жагсаалтыг өнгөрсөн 11 дүгээр сард танилцуулсан. Энэ жагсаалтад “Grammy”-н нийт 10 төрөлд нэр дэвшсэн дуучин Beyonce тэргүүлжээ. Түүнчлэн дуучин Дуа Липа, Тейлор Свифт, Родди Рич нар тус бүр 6 төрөлд нэр дэвшсэн байна. 

Холбоотой мэдээ