Саудын Араб Катартай залгаа хилээ нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-05 14:12:37

ТОКИО. /NHK/. Саудын Араб, Катар гурав гаруй жил үргэлжилсэн дипломат зөрчилдөөнд цэг тавьж, залгаа хилээ нээхээр тохиролцжээ.


Саудын Араб 2017 оны 6 дугаар сард Катартай дипломат харилцаагаа тасалж, Ойрхи Дорнодын тогтвортой байдлыг алдагдуулж байна хэмээн тус улсыг буруутгасан юм.


Тийнхүү Катарт үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхийн тулд Персийн булангийн бусад орон Саудын Арабтай нэгдэж, Катартай үйлддэг шууд нислэг, худалдаагаа зогсоожээ.


Маргааныг зохицуулахын тулд АНУ, Кувейт зуучлагч нь болсон. Үүнээс гадна Д.Трампын засаг захиргаа арабын орнуудыг нэгдэж, Ираны эсрэг сүлжээ бий болгохыг хүсжээ.


Талууд агаар, хуурай газар болон усан хилээ нээх тохиролцоонд хүрсэн тухай Кувейтийн Гадаад хэргийн сайд Ахмед Нассер ас-Сабах даваа гарагт мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ