Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-03 07:49:14

Аргын тооллын 6 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 28, Гоё хүүхэн одтой, улаан луу өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
 

Холбоотой мэдээ