Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2020-12-30 14:37:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс газарзүй мэдээллийн систем, зайнаас тандах судлалын технологи ашиглан Тужийн нарс байгалийн цогцолборт газрын ой хээрийн түймрийн эрсдэлийн зураг гаргажээ.


Судалгаанд өндөр нарийвчлалтай Sentinel 2A оптик болон Sentinel 1В радарын мэдээ ашиглан, хүний үйл ажиллагаатай холбоотой индексийг тодорхойлж, судалгааны талбай дахь суурьшлын бүс, төв замуудаас орчны бүсчлэлийг 1000м-ийн зайтай татжээ.


Судалгаагаар Тужийн нарс БЦГ-ын ой, хээрийн түймрийн эрсдэлийн зургийг гаргасан нь ой түймрээс урьдчилан сэргийлэх, ойтой холбоотой бусад менежмент хэрэгжүүлэхэд судлаач, шийдвэр гаргагчдад тус болох юм.


Монголд Улсад хавар, намрын улиралд жилд дунджаар ой, хээрийн 120 гаруй түймэр гардаг. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд орших Тужийн нарс байгалийн цогцолборт газар нь ОХУ-тай залгах хилтэй ойр бөгөөд Сибирийн их ойн өмнөд хэсэг болдог тул ойн түймрийн эрсдэл өндөртэй бүс юм.


Сэлэнгэ аймагт жилд ойролцоогоор ой хээрийн 30-40 түймэр бүртгэгддэг. Тужийн нарс БЦГ-ын зарим ой байгалийн аясаар доройтож, хүний үйл ажиллагаанаас сүйдсэнийг 1970-2011 онд 19 мян.га талбайг буцааж сэргээжээ.

Энэ нь нийт талбайн 40 гаруй хувийг эзэлж байгаа нь уг БЦГ-ыг хамгаалах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх шаардлагатайг харуулж байгаа юм

Холбоотой мэдээ