Сансрын хаягдлыг бууруулахын тулд модон хиймэл дагуул бүтээнэ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-12-29 14:30:30

ТОКИО. /BBC/. Японы “Sumitomo Forestry” компани, Киото их сургуулийн мэргэжилтнүүд хамтран 2023 он гэхэд модоор хийсэн анхны хиймэл дагуулыг бүтээхээр ажиллаж байна.


“Бид модны ургах үйл явц болон сансарт модон материалыг хэрэглэх боломжийг судалж эхэлсэн” гэж “Sumitomo Forestry” компани мэдээлжээ. Талууд хамтран дэлхий дээрх өөр өөр нөхцөлд ургадаг олон төрлийн модыг туршихаар төлөвлөжээ.


Агаар мандалд хөөргөх хиймэл дагуулуудын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор сансрын хаягдал нь томоохон асуудлуудын нэг болоод байгаа юм. Харин модон хиймэл дагуулын хувьд хортой нэгдлүүдийг ялгаруулахгүйгээр шатах ажээ. 

Холбоотой мэдээ