Ж.Байден Д.Трампыг буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Өмнөд хил дээр хүмүүнлэгийн гамшиг тохиожээ хэмээн АНУ-ын
Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден мэдэгдэхийн сацуу үүнд одоогийн Төрийн
тэргүүн Дональд Трамп буруутай гэжээ.
Энэ тухай тэрбээр Дэлавэр муж улсын Уилмингтон хотод үг хэлэх үеэрээ
мэдэгдсэн байна.
"Трампын засаг
захиргааны өмнөд хил дээр системтэйгээр бий болгосон хүмүүнлэгийн гамшгийн үр
дагаврыг арилгахын тулд авах шаардлагатай алхмуудын талаар бидэнд мэдээлэл өгсөн.
Мексикийн нутаг дэвсгэрээр дамжин АНУ-д ирж буй хүмүүст дүрэм журмын дагуу хүнлэг хандах хэрэгтэй. Эрх баригчид орогнол олгох хүсэлт гаргаж буй хүмүүсийн өргөдлүүдийг аюулгүй, түргэн шуурхай боловсруулах хэрэгтэй”
хэмээн тэрбээр хэлжээ.
Цагаачлалын бодлого, хилийн хяналтыг чангатгасан хэд хэдэн арга хэмжээг
Д.Трамп авсан билээ. Хууль бус цагаачлалыг таслан зогсоож, АНУ-д ирж буй
дүрвэгсдийг хүлээн авахаа хязгаарлах шаардлагатай гэж тэрбээр мэдэгдэж байсан юм.