Японы зурмал хөдөлгөөнт кино орлогоороо дээд амжилт тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-28 13:23:54

ТОКИО. /The Guardian/. Японы анимэйшн буюу зурмал хөдөлгөөнт киноны түүхэнд “Чөтгөрийн ангууч: Мөнхийн галт тэрэг” хэмээх бүрэн хэмжээний кино борлуулалтаас олсон орлогоороо дээд амжилт тогтоожээ.

Аравдугаар сарын 16-нд тус кино дэлгэцнээ гарч эхэлснээсээ хойш 32.5 тэрбум иен буюу 313 сая орчим ам.долларын орлого олжээ.

Үүнээс өмнө найруулагч Хаяо Миязакигийн “Spirited away” буюу “Сүнсэнд туугдагсад” хөдөлгөөнт зурмал кино дээд амжилт тогтоож байжээ. Энэ кино нь 2001 онд 31.7 тэрбум иений ашиг орлого олж байсан аж.


“Чөтгөрийн ангууч: Мөнхийн галт тэрэг” киноны эх хувилбар болох манга ном нь 100 сая гаруй хувь ширхэг борлогджээ. 

Холбоотой мэдээ