Стандарт, хэмжил зүйн газраас 4 стандартыг нээлттэй мэдээллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-12-25 12:22:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Короновируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалахад мэдээллээр дэмжлэг үзүүлэх зорилгоор Стандарт, хэмжил зүйн газраас "MNS ISO 22301:2020, Аюулгүй байдал ба уян хатан байдал-Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо, Шаардлага" зэрэг 4 стандартыг нээлттэй мэдээлж байна.


Тухайлбал, Стандарт, хэмжил зүйн газраас “MNS ISO 22320:2020, Аюулгүй байдал ба уян хатан байдал. Онцгой байдлын удирдлага. Осол аваарын үеийн менежментийн стандарт, “MNS ISO 22395:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал. Олон нийтийн тогтвортой байдал, Онцгой байдлын үед эмзэг хүмүүсийг дэмжих удирдамж” болон “MNS ISO 31000:2020, “Эрсдэлийн менежмент, Удирдамж зэрэг стандартуудыг нээлттэй мэдээллээ.

Холбоотой мэдээ