"Хамтдаа давна" гар зургийн уралдаан зарлалаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-24 13:41:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өсвөр үе, залуучуудын дунд "Хамтдаа давна" гар зургийн уралдааныг энэ сарын 22-ны өдрөөс зохион байгуулж байна.

Тус уралдаан нь "Ковид-19" цар тахлын онцгой байдлын үед тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хүүхэд, залуучуудыг нэгтгэх, халдварт өвчнийг хамтдаа даван туулах шийдэл эрэлхийлэх зорилготой.

Уралдаанд оролцох бүтээлд хүүхэд, залуучуудыг цар тахлыг ялахад уриалсан, түүний эсрэг нэгтгэсэн агуулгатай байх шаардлага тавих бөгөөд энэ сарын 27-ны өдрийг хүртэл хүлээн авна.

Мөн бүтээлийг олон нийтийн сүлжээнд тавьж хандалт болон шүүгчдийн үнэлгээгээр шалгаруулах аж. Уралдааны ялагчдыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. 

Холбоотой мэдээ