Аман өвийн уламжлалыг хадгалах талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-23 16:47:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран "Аман өвийн уламжлалыг хадгалах өвлүүлэх зарим арга зам" Олон улсын эрдэм шинжилгээний цахим хурлыг 12 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

Аман өв соёлыг хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх арга замыг тодорхойлох зорилготой тус хурлаар “Аман соёл судлал", "Аман өв соёлыг хадгалах уламжлуулах Олон улсын туршлага", "Аман өв соёлыг хадгалж хамгаалах арга зам" сэдвийн дор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хуралд ОХУ-ын Тува, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсын эрдэмтэн судлаачид, Өвөрхангай аймгийн соёлын салбарын төлөөллүүд оролцож, аман өвийг уламжлуулж авч үлдэх, хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр 20 гаруй илтгэлийг сонордууллаа.

Оролцогч эрдэмтэн, судлаачдын зүгээс Өвөрхангай аймгийн илтгэгч нарыг судалгаанд суурилсан, бодит байдалд нийцсэн, эрдэм шинжилгээний талаас нь арга зүйг гаргаж чадсан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаад талархал дэвшүүлж, аман өв соёлыг хадгалан хамгаалахад хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ