Бейрутад амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн гацуур засжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-12-23 16:13:22

БЕЙРУТ. /Xinhua/. Ливаны нийслэл Бейрут хотын боомтод энэ оны наймдугаар сард болсон дэлбэрэлтийн үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, зул сарын гацуур модонд тэдний нэрсийг зүүжээ.



Бейрутын боомтод 2700 тонн орчим аммонийн нитрат хадгалж байсан агуулахад наймдугаар сарын 4-нд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 200 орчим хүн амиа алдаж, 6000 орчим хүн гэмтэж, 300 мянган хүн орон гэргүй болсон юм. 



Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, уг дэлбэрэлтийн улмаас хотын 40 орчим хувь нь ноцтой сүйдэж, 15 тэрбум ам.долларын хохирол учирчээ. 

Холбоотой мэдээ